Тодорхойлолт
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Бүх насны хүмүүс ялангуяа хүүхэд
- Жирэмсэн болон хөхүүл эх, өндөр настан
- Кальци витамин Д3, Омега 3-ын дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор
- Кальци дутагдлын үед (кальцийн хэрэгцээ ихээр шаардагдах бүлэг буюу жирэмсэн, хөхүүл эх, дутуу жинтэй төрсөн нярай, шилжилтийн үе нь явагдаж буй өсвөр насныхан, өндөр настан болон сульдааны үед)
- Остеопорозоос урьдчилан сэргийлэх (цэвэршилтийн үе, гармон удаан хугацаагаар хэрэглэх зэрэгт)
- Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн (оюутан, бизнесмэн, эрдэм шинжилгээний ажилтан) сэтгэн бодох болон оюуны чадавхыг сайжруулахад
- Тархины үйл ажиллагааны алдагдалтай өндөр настай хүмүүст ой ухаан болон ой санамж сэргээхэд
- Ханиад томууны үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ
Тус бүтээгдэхүүн нь эм үйлдвэрлэлийн чанарын шаардлага, стандартыг бүрэн хангасан болно.
- KGMP – Korean Good Manufacturing Practice – GMP /Good manufacturing practice/ үсэг бүхий тэмдэглэгээ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандартын шаардлага хангасныг илтгэж буй.
- GMP- Үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
Бидний танд санал болгож буй эм, эмийн бүтээгдэхүүн нь:
- Түүхий эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учир эмчилгээний үр дүн маш сайн
- Хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанарын хяналт – температурын хяналттай тээврийн хэрэгслээр импортлогдон ирдэг
- Үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврын дагуу хадгалах нөхцөлийг чанд баримтлан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хүрч байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
1 капсулд:
- Далайн шингэн кальци 120мг
- Далайн загасны тос 60мг
- Кето-олигосахарид буюу 20% глюкозамин 4мг
- Сармисны ханд 1,4 мг
- Витамин Д3 /100 ед/ 0,072 мг
- Казейн фосфопептид 0,8 мг
- Лецитин 10мг
- Шар буурцгийн тос 139,728 мг
- Зөгийн лав 16 мг
- Далдуу модны тос 48мг
АНХААРУУЛГА, ХОРИГЛОХ ЗААЛТ
- Тухайн эмийн найрлагад орж буй аль нэг эмийн бодист хэт мэдрэгшсэн
- Биед кальци ихэссэн, шээсээр кальци ялгарсан, бөөрний дутагдлын үед тус тус хэрэглэхгүй.
- Тетрациклинтэй хамт хэрэглэхэд тетрациклины шимэгдэлтийг сааруулдаг учир хооронд нь 3 цагийн зайтай хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Урьдчилан сэргийлэх зорилгоор 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 1-3 капсул
- Кальцийн дутагдлын үед өдөрт 2-4 капсул
- Өндөр настай хүмүүс ой ухаан сэргээх зорилгоор өдөрт 2-3 капсул
- Нярай хүүхдэд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
- Сэрүүн нөхцөлд хадгална
САВЛАГАА
- Зөөлөн капсул, 60 ширхэг